Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд Нийслэлийн Байгаль Орчны Газартай урт хугацааны хамтын ажиллагааны санамж бичгийг өнгөрсөн онд байгуулсан.
Энэхүү санамж бичгийн хүрээний эхний ажил болох ББСБ-уудын “Цэцэрлэгт хүрээлэн”-гийн шавыг тавьж, мод тарилаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилан зарласан “НЭГ ТЭРБУМ МОД ТАРИХ” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж банкны бус салбарынхан нэгдэн 2,7 сая мод тарих амлалт өгснөөс 2500 модыг “Минж үржүүлгийн газар”-т тарих ажлаа ийнхүү эхлээд байна.